Сөүл хотын даргын сонгуульд О Сэ Хун дахин ялалт байгуулж, тав дахь удаагаа сонгогдлоо
Энэ нь БНСУ-ын орон нутгийн сонгуулийн хамгийн том бэлгэдлийн тулаанд сөрөг хүчний байр суурийг бататгасан үйл явдал болж байна.
БНСУ-д 2026 оны 6-р сарын 3-нд болсон орон нутгийн сонгуулиар Ерөнхийлөгч Ли Жэ Мёны удирддаг эрх баригч Ардчилсан Нам (DPK) томоохон хот, мужийн даргын сонгуулийн 16 суудлаас 12-ыг, Сөрөг хүчний Ардчилсан Ард Түмний Нам (PPP) үлдсэн 4 суудлыг авсанаар эрх баригч Ардчилсан Нам ялсан боловч Сөүл хотын даргын сонгуульд ялагдсан байна.
Сөрөг хүчний нэр дэвшигч О Сэ Хун дахин ялалт байгуулж, тав дахь удаагаа хотын даргаар сонгогдон сонгуулийн үр дүнг ямар нэг улс төрийн нам бус, жирийн иргэдийн ялалт гэж тодорхойлоод “Би Сөүлийн ард иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна, Энэхүү сонгуулийн үр дүн бол жирийн, шамдан хөдөлмөрлөх иргэдийн ялалт юм.” гэжээ.
Энэ сонгууль нь БНСУ-ын улс төрийн ирээдүйд томоохон нөлөө үзүүлэх бөгөөд эрх баригчид орон нутгийн түвшинд өргөн дэмжлэг авсан ч Сөүл хотын ялагдал нь ардчилсан тогтолцооны тэнцвэр, хяналт-шалгалтын зарчим хадгалагдаж байгааг харууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ