Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа

img

 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд Шиньжаан Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотод ажиллаж, тус хотын газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь БНКазУ-аас жилдээ 11 сая тонн түүхий тосыг 2226 км үргэлжлэх хоолойгоор дамжуулан худалдан авч, БНХАУ-ын түүхий газрын тосны дотоодын нийлүүлэлтийн нэг хэсгийг хангаж байна. Тус хоолойн хүчин чадал 20 сая тонн бөгөөд үндсэн хоолойноос 300 км салаалсан нэг хоолой нь манай улсын Булган боомттой хиллэдэг Такашикен боомт руу ойртдог талаар танилцууллаа. 

Шадар сайд өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд БНХАУ-ын баруун бүсийн хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудал тусгагдсан. Булган боомтоор манай улс газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах боломжийн талаар судалж байгааг онцоллоо. Ингэснээр түүхий газрын тосны бүтээгдэхүүнийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” рүү тээвэрлэх боломж бүрдэх юм. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Veronika Stöcker:
Crypto and Bitcoin recovery professionals team. I will only recommend this great firm, ResQproFirm, because they’ve been a huge help to me and my brother. We combined our salaries to invest through a platform called web.deepexs, not realizing it was a scam. The scammers kept asking for more money until my brother came across ResQproFirm via ResQproFirm@aol.com or WhatsApp at +19852969146.
2026-06-09