“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна

img

 

Парламентын засаглал, хууль тогтоох үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцооны ач холбогдлыг олон нийтэд, зориулан мэргэжлийн түвшинд, бодит баримт, судалгаанд тулгуурлан таниулах, энэ чиглэлээр чанартай сэтгүүл зүйн бүтээлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас “Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна. 

Зорилт:

Парламентын институцийн үүрэг, ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх.

Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бодит жишээ, кейсээр тайлбарлах.

Баримтад суурилсан, судалгаатай, аналитик сэтгүүл зүйн бүтээлийг нэмэгдүүлэх.

Сэтгүүл зүй, медиа контентын чанар, мэргэжлийн ёс зүй, инновацлаг шийдлийг дэмжих.

Бүтээлийн агуулга, чиглэл: Бүтээл нь дараах сэдвүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдэн сэдвийг хамарсан байж болно.

2026 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн агуулга, ач холбогдлыг тайлбарлах

УИХ-ын гишүүний өдөр тутмын үйл ажиллагаа

УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, хууль батлах үе шатын талаар

Парламентын ил тод байдал, иргэдийн оролцоо

Ес дэх парламентын онцлог

Сайн туршлага, бодит кейс, өгөгдөлд суурилсан сонирхолтой мэдээ, мэдээлэл.

Бүтээлд тавигдах шаардлага ба төрөл: Бүтээл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц, ойлгомжтой, бодит агуулгатай байх бөгөөд шинэлэг хэлбэр, бүтээлч шийдэлтэй байна. Оролцогчид нь уралдааны хугацаанд 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй нийтлэл, 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй видео контент бүтээж, түүнийгээ тухай бүр нийтэлсэн байх бөгөөд уралдаанд аль нэг бүтээлээрээ оролцож болно. Нийтлэл ба контентыг үзэлт ихтэй тодорхой цагт (жишээ нь, 18:00-20:00 цагийн хооронд) өөрийн мэдээллийн суваг (телевиз, сонин, сайт, пэйж)-т байршуулсан байна.

Бүтээлийг дараах 2 төрлөөр хүлээж авах ба төрөл тус бүр тусдаа шалгаруулалт явагдана:

А төрөл: Сонин, сэтгүүл, цахим нийтлэл. Хэмжээ нь 4500-аас доошгүй тэмдэгт (тэмдэгт, сул зайг оролцуулаад 600-800 үг) байх бөгөөд цахим нийтлэл болон уламжлалт хэвлэлийн онцлогт нийцүүлсэн байна. Олон талт, баталгаатай эх сурвалж ашигласан, баримт, дата, судалгаанд тулгуурласан дүн шинжилгээтэй байх нэмэлт шаардлагатай.

Б төрөл: Богино видео буюу рийл бичлэг. Үргэлжлэх хугацаа 1 минут - 1 минут 30 сек буюу 90 секунд байна. Дуу дүрсний өндөр чанартай (HD), сошиал орчинд түгээхэд тохиромжтой хэлбэртэй байна.

Шалгаруулалт ба онооны систем: Бүтээлийг дараах 100 онооны системээр үнэлнэ:

Агуулгын гүн, судалгаа, баримтжуулалт (30 оноо)

Сэдвийн нийцэл, үр нөлөө, ойлгомжтой байдал (30 оноо)

Бүтээлч хандлага, шинэлэг байдал, дизайн шийдэл (20 оноо)

Олон нийтэд хүрсэн байдал, хандалт (20 оноо)

Шагналын сан:

А төрлийн шагналын сан:

Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг 5 нийтлэлийг шалгаруулж тус бүр 2,000,000 /Хоёр сая/ төгрөгөөр урамшуулна.

Б төрлийн шагналын сан:

Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг видео контентуудыг шалгаруулна.

I байр - 8,000,000 /Найман сая/ төгрөг

II байр - 6,000,000 /Зургаан сая/ төгрөг

III байр - 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөг

Тусгай байр - 2,000,000 /Хоёр сая/ төгрөг /5 бүтээл тус бүр/

Үзэгчийн талархал хүлээсэн 1 бүтээл - 2,000,000 /Хоёр сая/ төгрөг

Уралдааны хугацаа ба бүтээл хүлээн авах:

Уралдаан зарлах хугацаа: Уралдааныг 2026 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай байна.

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 06 сарын 29-ний өдрийн 18:00 цаг хүртэл.

Уралдааныг шалгаруулж дүн гаргах хугацаа: 2026 оны 07 сарын 06-ны өдөр

Бүтээл илгээх: Оролцогчид бүтээлээ овог нэр, холбогдох утасны дугаарын хамт press@sec.parliament.mn хаягаар илгээнэ үү. Гарчиг хэсэгт "Сайн Парламент уралдаанд - [Өөрийн нэр]" гэж бичнэ. Эсвэл цахим сүлжээнд нийтэлсэн нийтлэл, контентын линкийг ирүүлэх.

Зохиогчийн эрх: Шагналт байранд шалгарсан бүтээл, ажлуудыг зохион байгуулагч тал олон нийтийн соён гэгээрүүлэх ажилд зохиогчийн нэртэйгээр ашиглах эрхтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Утас: 261986, 261255

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Emmi Hakola:
Амжилттай сэргээх нь миний хулгайлсан $1,310,000 байх байсан ч болох таны үнэлж баршгүй дэмжлэг, цуцашгүй хүчин чармайлт. Би мэдрэх үнэхээр азтай хамт ажиллаж байсан хэн нэгний хувьд онцгой, өндөр ур чадвартай болох /ResQproFirm@aol.com, Telegram @resqprofirm, WhatsApp +1 985 296 9146. Би мэдэж байсан эхнээс нь та байсан нь боломжийн ажил олж хийж байна. Keep up your үлдэгдэл ажлыг цаашид. Та үнэхээр агуулдаг чанар нь сайшаалтай болон тусгай мэргэжлийн.
2026-06-15
Suzan Leo:
HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER TO RECOVER YOUR LOST / STOLEN CRYPTO / BITCOIN / USDT / ETH I want to quickly tell you all about an Authorized hacker that can help you recover your lost cryptocurrency. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their goal is to help victims of bitcoin and cryptocurrency scam/fraud recover their digital funds from scammers operating offshore. I recommend them to anyone who has fallen victim to a crypto scam. For more info. You can reach them via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thank you so much WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for assisting me in recovering my stolen cryptocurrency funds. I was devastated and couldn’t grasp what had happened to me when I was locked out of my account but I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.
2026-06-14