Дэвид Бекхэм Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Холливуудын “Алдрын гудамж”-нд өөрийн нэр бүхий одтой боллоо. Ингэснээр тэрээр “Алдрын гудамж”-нд одтой болсон анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болжээ.
Түүний одыг нээх ёслолд түүний гэр бүлийнхэн болон жүжигчин Том Круз тэргүүтэй дотны найзууд нь хүрэлцэн ирж, баяр хүргэсэн байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард Дэвид Бекхэмд олон арван жилийн турш спорт ба буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Чарльз III хаан “Хүлэг баатар” цол хүртээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ