ИНЧОНД Дахин боловсруулах төвөөс хүний биеийн тасархай олджээ

img

 

Өмнөд Солонгосын Инчон хотын Сонгдо дүүргийн дахин боловсруулах төвөөс хүний биеийн тасархай олдсон хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллага болон шүүх шинжилгээний мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирогчийн хэн болох, хэрэг хэрхэн болсон талаар тодорхой дүгнэлт гараагүй байна. Олдвороос авсан ДНХ-ийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд хог хаягдлын тээвэрлэлтийн маршрут, хяналтын камерын бичлэгүүдийг нарийвчлан шалгаж байгаа аж.

Энэхүү хэрэг нь Өмнөд Солонгосын олон нийтийн анхаарлыг татаж, орон нутгийн иргэдийн дунд түгшүүр төрүүлээд байна. Цагдаагийн байгууллага хэрэгтэй холбоотой мэдээлэлтэй иргэдийг хамтран ажиллахыг уриалжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ