1000 АЖИЛТНЫГ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА
Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн цогц аяны хүрээнд Цогтцэций сумын сонгогдсон аж ахуйн нэгж болох ЭМТ, Голд магнет ХХК-д ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээ хийх ажлуудыг зохион байгуулж байна.
Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт уул уурхай төвлөрсөн тус аймгийн тоосжилт ихтэй уурхайн бүсэд ажилладаг 1000 ажилтныг хамруулахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд 6 дугаар сард 500 ажилтныг хамруулахаар Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ