14 төрийн өмчит компанийг татан буулгав

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, Зарим төрийн өмчит компаниудыг нэгтгэж, "Эрдэнэс Монгол" нэгдлийн нэрийг өөрчилж, "Чингис хаан үндэсний баялгийн сан" корпораци болгов.

Засгийн газраас дараах 14 төрийн өмчит компанийг татан буулгав

  1. Чингис хаан үндэсний баялгийн сан
  2. “Эрдэнэс метан” ХХК
  3. “Хөтөл энержи дулаан”
  4. “Шивээ сервис” ХХК
  5. “Зэс боловсруулах цогцолбор” ХХК
  6. “Дархан стийл” ХХК
  7. “Багануур илч” ХХК
  8. “Эрдэнэт ойл” ХХК
  9. “Монголын эрдэс баялгийн бирж” ХХК
  10. “Эрдэнэс шивээ энержи” ХХК
  11. “Шим технолоджи” ХХК
  12. “Төв Азийн уран”
  13. “Гашуусухайтын төмөр зам” ХХК
  14. “Зөөхэрд” ХХК

Мөн “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”, “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр технологийн парк”, “Мон-Амот”, “Эрдэнэс газ”, “Гашуунсухайт зам” ХХК зэргийг нэгтгэж, нэгдсэн үйлчилгээ, стандарт, системтэй болгох шийдвэрийг гаргажээ. 14 компанийг татан буулгаснаар 260 орон тооны давхардлыг арилгаж, 67.3 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцож байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ