Хууль бус саад учруулсан тэмцэгчдэд хариуцлага тооцно
Өмнөговь аймгийн Цагаан хад орчимд "Эрс Шинэчлэл Хөдөлгөөн"-ий төлөөлөл гэх иргэд Оюу толгойн зэсийн баяжмал тээвэрлэж буй замд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж, тээвэрлэлтийг саатуулаад буй асуудлаар шуурхай арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг болгожээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ