ҮГ, ҮЗЭЛ БОДОЛ, ҮНЭТ ЗҮЙЛ
Нэг сэтгүүлч маань надад ингэж хэлсэн юм.
"Та бидний ард юу байгааг мэдэхгүй ч үргэлж өмөөрч өмгөөлдөг.." гэж.
"Ард нь юу байгааг мэдэхгүй..." Энэ үг үнэндээ намайг зогтусгасан. Би бараг л анх удаа энэ талаар бодсон. Тэгээд буцаагаад асуулаа. "Тэр үед юу бодогддог вэ? Боргио эгч минь яасан гэнэн юм бэ дээ гэж боддог гэж үү?!" гэхэд "ҮГҮЙ. ТА БИДЭНД ҮРГЭЛЖ ИТГЭДЭГ" гэж эрсхэн хариулсан юм.
Хэрэг зарга, дуулиан шуугиан, зөрчил тэмцэл дээр би сэтгүүлчдийн байгууллагаа төлөөлөн гарч ирж харагддаг ч үүний ард, тэр хатуу бат ИТГЭЛИЙГ өгдөг хүч бол МСНЭ-ийн Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, ажлын алба, бас нэгнийхээ төлөө нэгдэж чаддаг, шуургалан дайрдаг сэтгүүлчдийн маань арми байдаг билээ.
Ажил хийсэн хүнд ярих зүйл бишгүй байдаг аж. Энэ удаад МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснийх Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ төлөөлөн өөрсдийн ажлаа хурлын танхимаас гарч тайлагнах завшаан үүдсэнд бас баяртай байна.
Эрх чөлөөний эрмэлзлээс өөр бамбайгүй гал ус, салхи шуурга руу орохдоо нэг нэгнийхээ араас түлхэж, гараас татаж чаддаг салбарынхандаа баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ