БАЯНГОЛ ДҮҮРЭГ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛЖ БАЙНА

img

 

Монгол Улсын Засгийн газраас боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулах зорилгоор "Хотхоны бага сургууль, Төрөлжсөн ахлах сургууль, Олон улсын хөтөлбөртэй сургуулийн тогтолцоог" үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан Баянгол дүүрэгт ажиллаж, хэрэгжиж буй бүтээн байгуулалттай танилцлаа.

Баянгол дүүрэг уг "ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХДАГЧ ДҮҮРГИЙН" нэгээр ажиллаж байна.

Төлөвлөлт хэрэгжсэнээр:

Шинэ өргөтгөл – Бага сургууль

22-р сургууль – Дунд сургууль

Эрдмийн Өргөө – Төрөлжсөн ахлах сургууль

Мөн 18-р хорооны "Оюуны Ундраа цогцолбор сургууль" шинэ тогтолцоог хэрэгжүүлэх анхны сургуулиудын нэгээр сонгогдох боломж бүрдэж байна.

Энэхүү шинэчлэлийн үр дүнд:

Хүүхэд насны онцлогт тохирсон орчинд суралцана

Сургалтын чанар, хүртээмж сайжирна

Анги дүүргэлт буурна

Сурагчдын зорчих ачаалал багасна

Бага, дунд, ахлах боловсролын шаталсан тогтолцоо бүрдэнэ

"Ирээдүйн хөгжил боловсролоос эхэлдэг. Баянгол дүүрэг хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ