Нигерт болсон зэвсэгт халдлагаар 35 хүн амь үрэгдлээ

img


2026 оны 6-р сарын 18-нд Нигер улсын нийслэл Niamey дахь олон улсын нисэх онгоцны буудал болон цэргийн бааз руу зэвсэгт этгээдүүд халдсан байна.

Тус халдлагын улмаас 11 цэрэг, 2 энгийн иргэн амь үрэгдэж, харин аюулгүй байдлын хүчнүүд 22 халдагчийг устгасан гэж албаныхан мэдээлжээ. 
 

Энэ нь 2026 онд тус нисэх буудалд болсон хоёр дахь том халдлага бөгөөд халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэг бүлэглэл албан ёсоор хүлээгээгүй байна. Гэсэн ч Сахелийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт исламын бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ