Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийг хүчингүй болгов

img

 

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны үнээс авдаг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн өөрчлөлтийг УИХ дэмжиж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. Тиймээс уг зохицуулалт эргэн үйлчлэхгүй бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хийгдэх үл хөдлөх хөрөнгийн худалдаа, шилжүүлэгт мөрдөгдөх юм.

Уг асуудлыг иргэдийн өргөдөл, гомдлын цахим системээр 100 мянга гаруй иргэн дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага хангаснаар хууль тогтоогчид авч хэлэлцсэн билээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд өнөөгийн татварын тогтолцоо нь орон сууцны нөхцлөө сайжруулахыг зорьж буй иргэдэд хүндрэл учруулж байгааг онцолсон юм. Тухайлбал, хашаа байшингаа зарж орон сууц авах, эсвэл ам бүл нэмэгдэж том байр худалдаж авах иргэд өмнөх байраа зарахдаа 2 хувийн татвар төлж, дараагийн үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа дахин зардал үүрдэг. Ингэснээр бодит байдал дээр 4 хүртэлх хувийн татварын ачаалал үүсч байгааг шүүмжилсэн байдаг.

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод ногдуулдаг 2 хувийн татвар нь 1993 оноос хойш хэрэгжиж ирсэн бөгөөд сум, дүүргийн төсвийн чухал эх үүсвэр болж байжээ. 2024 онд 55 мянган татвар төлөгчөөс 115 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн статистик бий.

УИХ-ын гишүүдийн олонх нь Монголын нөхцөлд орон сууцжуулах бодлогыг дэмжих нь илүү чухал гэж үзэж, иргэдийн амьдрах орчноо сайжруулах үйл явцыг татварын дарамтаар хүндрүүлэхгүй байх зарчим баримтлах шаардлагатай гэж үзжээ. Ингэснээр үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод ногдуулдаг 2 хувийн татвар 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болж, иргэд орон сууцны нөхцлөө сайжруулах, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үедээ энэхүү татварыг төлөхгүй болох эрх зүйн орчин бүрдэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

John Tony:
The only authorized cryptocurrency recovery specialist is still Alpha Key. I'm just here to let everyone know that Alpha Key Recovery is a licensed and legitimate expert recovery that anyone can work with. I'm a living testament to this, having been saved from months of depression by a cryptocurrency investor who tricked me into investing thru a fraudulent investment page. I can't express how grateful I am to Alpha Key Recovery for their assistance; if you've ever been defrauded of your hard-earned money, you should contact them right away. Mail: services@alphakeyrecovery.com WhatsApp: +15714122170 Signal: +15403249396 Website : www.retrieval.alphakeyrecovery.com
2026-08-14