ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.  

Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо дайчлан, гамшгаас хамгаалах бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.

Ажилтан, алба хаагчдын найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхдүүдэд нь төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.  

Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийг бусад байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэхэд Онцгой байдлын байгууллагын манлайлал, хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэлээ.

Манай оронд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 80 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй.

Иймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, иргэний үүргээ биелүүлэхэд нь чиглүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хэллээ.

Цаашид гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг дээшлүүлэх, ард иргэдийн итгэлийг хүлээсэн, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон бэхжүүлэх үйлсийг бүх талаар дэмжихээ илэрхийллээ.  

Хиймэл оюун, цахим шилжилт, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологи ашиглах, гал унтраагч робот, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөвчлөн, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр шуурхай ажиллахыг санууллаа.

Техник, тоног төхөөрөмж, автомашин, аврах ажиллагааны багаж хэрэгслийг өндөр бүтээмжтэй ашиглах, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, гал унтраах ажиллагааг алдаа мадаггүй, шуурхай гүйцэтгэх мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч үүрэг болголоо.

22 жилийн өмнө Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулсан юм.

Жил бүрийн 06 дугаар сарын 20-ны өдөр Онцгой байдлынхан үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжил, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаагаа иргэд, олон нийтэд тайлагнадаг.   

Мөн үе үеийн алба хаагчдын үйлс, амжилт, гавьяаг алдаршуулан, эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа зольсон баатруудаа хүндэтгэн дурсдаг юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэри Жордан:
Сайн байцгаана уу хүмүүсээ Бен бол хэнд ч байхгүй нөөц мастер түлхүүртэй тусгай хувийн болон мэргэжлийн jbeespyhack юм. Тэр юуг ч хакердаж чадна. Бид бүрэн хамгаалагдсан бөгөөд таны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тэр бол хакердахтай холбоотой аливаа ажлын хамгийн шилдэг нь бөгөөд үүнд: . Сургуулийн ангийг өөрчлөх . Банкны ажил, бэлэн мөнгө солих . Аливаа роботыг хакердаж, удирдах . Мэдээллийн сангийн хакердах . Эрүүгийн бүртгэлийг устгах 1-Фэйсбүүк хакердах 2-Gmail хакердах 3-Whats апп хакердах 4-Вэбсайт хакердах 5-Дуудлагыг хянах 6-Онлайн хакердах лекцүүд 7-Утасны хуулбар 8-Онлайн бүртгэлийн өөрчлөлтүүд 9-Хакердсан сошиал медиа хаягуудыг сэргээх 10-Их сургуулийн дүн 11-Андройд болон iPhone хакердах 12-Твиттер хакердах 13-Вэбсайт хакердах Хэрэв та дээрх хакердахтай холбоотой үйлчилгээ болон сургуулийн дүнг өөрчлөх чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хакер хайж байгаа бол Түүнтэй холбогдоно уу… И-МЭЙЛ: jbeespyhack@gmail.com мөн үүрд аз жаргалтай байгаарай. Түүнд мессеж илгээж, танд юу хэрэгтэй байгааг болон ТЭР танд хэрхэн тусалж чадахыг тайлбарлана уу. Тэр үргэлж онлайн байдаг. Өдөр бүр 24 цаг. Өдөр бүр танд төгс, ул мөргүй ажлыг хүргэхийн тулд. Тэр таны мессежийг хүлээж байна! Түүний ажил 100% илрэхгүй бөгөөд хурдан бөгөөд найдвартай.
2026-06-20