МОНГОЛ УЛС, БНТУ ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-ын дарга Али Хамза Пехливантай албан уулзалт хийлээ.
Турк Улсын AFAD байгууллагын гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн сан, технологид суурилсан удирдлагын тогтолцоо нь гамшгийн эрсдэлийг шуурхай үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулахад өндөр үр дүнтэй байгаа учраас уг туршлагаас суралцах, алба хаагчдаа суралцуулах сонирхолтой буйгаа илэрхийллээ.
AFAD-н Зарлан мэдээллийн төвийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд агаараас тандалт, үнэлгээ хийх зориулалттай дэвшилтэт технологийн дрон нийлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ