УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Баян-Өлгий аймагт консулын газар нээхтэй холбоотой өөрийн зарчмын байр суурь хэвээрээ байна

 

Баян-Өлгий аймагт консулын газар нээхтэй холбоотой өөрийн зарчмын байр суурь хэвээрээ байна. Гэхдээ би УИХ-ын гишүүний хувьд Монголчуудыхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах үүрэгтэй, энэ хүрээнд би үргэлж дуу хоолой болно, асуудлыг хөндөж явна.

Би казак ард түмний талаар ямар нэгэн талаар сайн муу бодож, дүгнэж, санаа оноо агуулж яваагүй. Үүнийг заавал дурдах нь зүйтэй. Харин Монголчуудын нийтлэг эрх ашиг, хууль тогтоомжийн хүрээнд, төрийн бодлогын хүрээнд үндэсний цөөнхийн асуудал ямар ноцтой зүйлд хүрсэн бэ гэдэг нь харин санамсаргүй байдлаар олон нийтэд хүрсэн нь цаг хугацааны асуудал байсан. Харин байдлыг гуравдагч талуудаас онц ноцтойгоор турхирч, өдөөн хатгаж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх сонирхолтой талуудын оролцоо орж ирж байгааг анхааруулж байна. Тийм учраас Монголчууд, казак ард түмэн маань ямар хэмжээнд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх вэ гэдгийг бодож эв энхийг сахиасай гэж хүсэж байна. Би төлөөллийн дээд байгууллагад ажиллаж байгаагийн хувьд Монголчуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах болно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ