
Засгийн газрыг бүрдүүлэхээр УИХ тун завгүй ажиллаж байгаа энэ өдөр УИХ-ын чуулган 82.8 хувийн ирцтэйгээр ажиллаж байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Тайландыг бүлгийн ажил хийхээр зорьсон тул УИХ-ын гишүүн З.Алтай, П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Я.Батсуурь, Д.Очирбат, Ц.Сэдванчиг нар УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй байгаа ажээ.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Франц, С.Баярцогт Испани томилолттой байгаа юм байна. Түүнчлэн Д.Арвин, Су.Батболд, О.Чулуунбат, С.Баяр нар өвчтэй байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ