Европт рекорд тогтоосон хэт халалт үргэлжилж, Францад мянга орчим хүн нас баржээ

img

Өнгөрсөн ням гарагт /2026.06.28/ Европын олон цэгт цельсийн 40 хэм хүрч халж, хэт халалтын улмаас Францад мянга гаруй хүн нас барсан байна. Францын Эрүүл мэндийн агентлаг мэдэгдэл хийснээр халуунтай холбоотой нас баралтын ихэнх нь ахмад настай хүн ам дунд бүртгэгджээ. Нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг тус агентлаг мэдээлсэн байна.

 

Зургаадугаар сарын 20-ноос эхэлсэн хэт халалтын давлагаа нь агаарын хэмийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн хүчтэй халалт болсон гэдгийг эрдэмтэд мэдэгдсэн. Хэт халалтын улмаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл тасалдаж, дэд бүтцэд гэмтэл учирч, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг нэмжээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесүс мэдэгдэл хийхдээ “Одоогийн байдлаар 150 сая хүн хэт халуун орчинд амьдарч, олон зуун хүн нас барж, сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоон, цахилгаан дамжуулах шугам тасалдаж байна. Нэг үед ганц удаа л тохиодог байсан хэт халалт цаг уурын өөрчлөлтийн улмаас одоо бараг жил болгон тохиох боллоо” гэсэн юм. Эрдэмтдийн хэлж буйгаар хүний нөлөөтэй цаг уурын өөрчлөлтгүйгээр энэ удаагийнх шиг хэт халах бараг боломжгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jelly Judge:
CYBERNOX GREY HAT SECURITY Be Watchful. Be Ready. Be Safe. The digital danger landscape shifts every single day, and the most reliable shield is the one already standing before trouble arrives. CyberNox Grey Hat Security assists individuals and companies in guarding themselves through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. Where they can support you: Spot security flaws before cybercriminals can take advantage of them Fortify your online defenses Shield your systems, networks, and confidential data Build a safer and more durable digital future Follow the trail of cryptocurrency and digital assets Discover more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Find the Cracks. Fortify the Walls. Secure Your Digital Life.
2026-11-18