Долдугаар сарын 1-нээс нөөцийн мах худалдаалахгүй байхаар шийдвэрлэлээ
Энэ жил нөөцийн махны хүрэлцээ муу байснаас шалтгаалан нэг кг үхрийн мах 30 мянга хол давсан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зургаадугаар сарын 24-нөөс эхлэн жижиглэн худалдааг зогсоож, нийслэлийн есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулах шийдвэрлэсэн.
Өргөтгөсөн худалдааны цэгүүд зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа ч нөөцийн махны хангалт маш муу байгаагаас болж иргэд бүтэн өдөржингөө дугаарлаж зогсох шаардлага үүсээд байгаа. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь килограммыг 13 мянган төгрөгөөр, үхрийн савласан махыг килограммыг 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа нь зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнэтэй байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны Жуковын талбай болон 11-р хорооны "Хангай" хотхоны гадна талбайд өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.Харин долдугаар сарын 1-нээс нийслэлд нөөцийн махны худалдаа бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ