Монгол Улс "Оюу толгой" төслөөс ашиг хүртэх боломж нээгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67,68,73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, хэлэлцээний бүрэлдэхүүн "Рио Тинто" компанийн хооронд 2026 оны 10 дугаар сарын 30-нд албан ёсоор эхэлсэн хэлэлцээ долоон сар үргэлжилж өнөөдөр хэлэлцэлд хүрлээ.
Хэлэлцээний үр дүнд:
Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан.
Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар буурууллаа. Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 8 их наядаар нэмэгдлээ.
Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашгаа 2026 оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрлээ.
Ингэснээр Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ