ВЕНЕСУЭЛИЙН ГАМШИГ: Аврах ажиллагаа үргэлжилсээр...

img

 

Өнгөрсөн долоо хоногт Венесуэлд болсон 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байна.

Албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар 6,461 хүнийг эсэн мэнд аварсан бөгөөд нурангин дор сураггүй байгаа хүмүүсийг эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

Мөн өчигдөр хүчтэй дараах чичирхийлэл бүртгэгдсэнээр аврагчид хэсэг хугацаанд ажлаа зогсооход хүрчээ. Олон мянган хүн орон гэргүй болж, түр хоргодох байранд амьдарч байгаа бөгөөд ундны ус, цахилгаан эрчим хүч, эмнэлгийн тусламжийн хомсдол үүссэн хэвээр байна.

Олон улсын байгууллагууд болон хэд хэдэн улс Венесуэл рүү хүмүүнлэгийн тусламж илгээж, эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр байна.

Аврагчид цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа бөгөөд нурангин дор амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар тасраагүй хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ