Монголын ховор марк, ил захидлууд Дэлхийн үзэсгэлэнд амжилттай оролцож 3 медаль авлаа
2026 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Макао хотноо Дэлхийн маркийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа
Энэхүү нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн гурван ангилалд дараах цуглуулагчид амжилттай оролцож медаль хүртжээ
* А. Дэмбэрэлдорж — “Монголын классик марк (1922–1931)” Алтан медаль,
* Б. Билгүүн — Шуудангийн түүх төрөлд “Монголд ирсэн захидал харилцаа (1908–1998) Хаант засгаас Ардчилал хүртэл” Хүрэл медаль
* Д. Тэмүүлэн — “Талын цуурай — Монголын зурагт ил захидал” Том мөнгөн медаль тус тус хүртлээ.
Түүнчлэн Хятадын нэрт цуглуулагч Дин Жин Соны "Монголын шуудангийн түүх 1854-1921" үзмэр нь "Макао 2026" үзэсгэлэнгээс шуудангийн түүх төрөлд том алтан медаль болон Олон улсын Гран-при /Grand Prix/ хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ