УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

img

 

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн талаар санал солилцлоо.

Уг төслийн өмнөх үе шат болох “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг 2021–2024 онд амжилттай хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, улс төрийн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр чухал үр дүнд хүрсэн болохыг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцоллоо. Тэрбээр тухайн үед Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцож байснаа дурдаад, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэх боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Улсын Их Хурал, түүний Тамгын газар бүх талаар идэвхтэй, бүтээлч хамтран ажиллана гэдгийг тэмдэглэлээ.

 

КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан төслийг бэлтгэн төлөвлөж, тохиролцоонд хүргэхэд хоёр улсын Засгийн газар, Элчин сайдын яамд, НҮБХХ болон бусад оролцогч байгууллагууд хамтран ихээхэн хүчин чармайлт гаргасныг онцолж, талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын төр засгийн төв байгууллагууд болон нутгийн удирдлагын байгууллагууд төслийн зорилго, үр дүнд өндөр ач холбогдол өгч, дэмжиж байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэх итгэл төрүүлж байгааг хэлэв. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлан хэрэгжүүлж буй залуучууд, оюутнуудад чиглэсэн үйл ажиллагааны талаар сонссон тухайгаа дурдаад, шинэ төслийн хамрах хүрээ нь зөвхөн эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй, залуучуудын оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэж байгааг танилцууллаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өмнөх төслийн туршлага, сургамжид тулгуурлан шинэ төслийн хүрээнд парламентын боловсролыг олон нийт, хүүхэд, залуучуудад түгээн дэлгэрүүлэх, эмэгтэй удирдагчдын манлайлал, сайн туршлагыг сурталчлах, анх удаа сонгогдсон эмэгтэй гишүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MY CHEATING PARTNER:
Cheating among couples has become enormously common and is now a norm that occurs in many relationships. As simple as it may sound, having gut feeling is still one of the most reliable signs that shows that your partner might be cheating on you. But gut feeling alone won’t actually help the situation. When you do not know the whole truth, you might end up having sleepless nights. Maybe you’ve even dodged facing the truth about the situation and have found solace hoping he/she is not actually cheating on you. But you know beyond every reasonable doubt that you actually deserve the truth. As they say, only the truth will set you free and free you of the torture and inner torment from just not knowing.Being cheated on and allowing yourself to suffer without really knowing the truth is always very painful and devastating. You deserve to know if your impeccably valid uncertainties are actually true.Are you finding it difficult to sleep at night, grief-stricken with the gut feeling that your spouse might be cheating on you? Do you suspect that they are actually having an external affair? If so, contact this hacker that helped me. EMAIL: HACKTECHSPY1@GMAIL.COM TELEGRAM :: HACKTECHSPY1
2026-07-03
I RECOVERED MY LOST BITCOIN:
I was lured into a crypto currency investment platform that I came across on Instagram. I lost about $508,000 to this evil scheme after I invested and accumulated profits, I was denied withdrawals on the specified date. I wrote to the customer support but I was given no feedback, I knew I had been scammed and I started to search for a way to recover my crypto. I considered myself fortunate that I stumbled upon a post on the internet web about a recovery expert, HACK TECH. I would highly recommend HACK TECH agent to anyone who wants to recover their lost funds from any scam. she is best in the business and will do anything possible to help you get your money back. I never thought it would be possible to get back crypto once it is sent but I’m super happy and grateful for the services of HACK TECH. Kindly reach out to her if you need any help or any assistance in recovering your money from these scammers. If you lost access to your crypto wallet or lost your crypto password, or your phone was compromised I would highly recommend HACK TECH to anyone who wants to recover their lost wallet or you lost your crypto password or from any scam. She is the best in the business and will do anything possible to help you get your information and money back. I never thought it would be possible to get back those information that I lost or my crypto once it was sent but I’m super happy and grateful for the services of HACK TECH. Kindly reach out to the company if you need help contact. Email: hacktechspy1@gmail.com Telegram: ‪hacktechspy1
2026-07-03