Чарльз хаан 2022 оноос хойш анх удаа ханхүү Харригийн хүүхдүүдтэй уулзлаа
Их Британийн хаан Чарльз болон Хатан хаан Камилла нар тус улсад зочилж буй ханхүү Харри, түүний эхнэр Меган Маркл болон хоёр хүүхдийг нь өөрийн эдлэн газартаа хүлээн авч уулзсан тухай ITV суваг мэдээллээ. Букингэмийн ордноос уг уулзалтын талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Энэхүү уулзалт нь хаан Чарльзын хувьд ач хүү Арчи (7 настай), ач охин Лилибет (5 настай) нартайгаа 2022 оноос хойш уулзаж буй анхны тохиолдол болж байгаа юм. Ханхүү Харри гэр бүлийн хамт АНУ руу нүүснээсээ хойш эцэг болон ах хунтайж Уильям нартайгаа харилцаа муудаж, эх орондоо жилд ердөө нэгээс хоёр удаа л ирдэг болсон.
Ордны эх сурвалжийн мэдээлснээр Чарльз хааны баруун Англи дахь Highgrove эдлэнд хаалттай болсон уулзалтын зураг, видео болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд цацахгүй аж. Ханхүү Харри Их Британид ирэхээсээ өмнө өөрийн аюулгүй байдал болон байрлах газрын асуудлаас болж Букингэмийн ордонтой зөрчилдсөн ч буяны үйл ажиллагаанд оролцох болон Британийн хэвлэлүүдийн эсрэг үүсгэсэн шүүх хурлын шийдвэрийг сонсохоор ийнхүү 5 хоногийн хугацаатай ирээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ