Зеленский ерөнхий сайдаа гэнэт ажлаас чөлөөлсний дараа Украин шинэ засгийн газар томилох гэж байна

img

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Ерөнхий сайд Юлия Свириденког огцруулах шийдвэр гаргасанаа зарлалаа. Украины хууль тогтоогчид энэхүү шийдвэртэй холбогдуулан шинэ засгийн газраа томилохоор бэлтгэж эхэлжээ. Ерөнхий сайд асан Свириденко ерөнхий сайдын албан тушаалыг нэг жил гаруй хугацаанд  хашсан юм. 

Хууль тогтоогчид цахим орчинд бичсэнээс харвал Свирыденкогийн оронд ерөнхий сайдаар томилогдох боломжтой хүмүүст “Нафтогаз” компанийн тэргүүн Сергей Корецкий, Эрчим хүчний сайд Денис Шмыхал, Батлан хамгаалахын сайд Михаил Федоров нар багтаж байгаа аж. Засгийн газрыг томилох парламентын үйл ажиллагаа тун удахгүй  эхлэх магадлалтай байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ