Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

img

Голомт банк харилцагчдынхаа өдөр тутмын төлбөр тооцооны хэрэглээнд илүү хялбар, дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхийг зорин олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал хэтэвчүүдийг амжилттай нэвтрүүлж, нутагшуулаад буй. Тэгвэл энэ удаа бид иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг Монгол Улсад арилжааны банкнуудаас анхлан нэвтрүүллээ.   

Samsung Electronics болон Голомт банкны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү Голомт банкны харилцагчид Samsung брэндийн ухаалаг гар утас болон Galaxy watch-аа ашиглан зайнаас унших NFC технологийн тусламжтайгаар өдөр тутмын төлбөр тооцоо, худалдан авалтаа аюулгүй бөгөөд хялбар гүйцэтгэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл Samsung гар утас ашигладаг иргэд, харилцагчид NFC технологи дэмждэг бүх төрлийн ПОС төхөөрөмж болон онлайн мерчант дээр ердөө нэг алхмаар, хэдхэн хормын дотор төлбөрөө төлөх юм. 

Монгол Улсад 800,000 орчим хэрэглэгч Samsung гар утас ашигладаг. 

Samsung Pay-д зөвхөн Голомт банкны Visa болон UnionPay брэндийн картыг холбох боломжтой бөгөөд та доорх зааврын дагуу SocialPay аппликэйшнээр дамжуулан картаа холбон ашиглаарай. 

Харин та хараахан Visa болон UnionPay брэндийн карт эзэмшигч биш бол SocialPay аппликэйшнээс Виртуал кредит эсвэл дебит картыг онлайнаар идэвхжүүлээд Samsung Pay-д холбох боломжтой.

Мөн www.cards.mn-ээр эсвэл өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбарт хандан Visa болон UnionPay брэндийн биет картыг захиалах боломж нээлттэй байна. 

Samsung Wallet-ийн тухай: Samsung Wallet нь Samsung Pay, Samsung Pass болон бусад олон төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан цогц шийдэл юм. Зөвхөн Samsung-ийн ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжүүдээс ашиглах боломжтой Samsung Wallet үйлчилгээ нь одоогийн байдлаар дэлхийн 60 гаруй бүс нутагт нэвтэрсэн бөгөөд нийт 160 сая гаруй хэрэглэгчтэй. 

Энэхүү хэтэвч нь төлбөр тооцоог хялбар гүйцэтгэхээс гадна онгоцны тасалбар, гишүүнчлэлийн карт, нийтийн тээврийн карт зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос буюу зөвхөн гар утсаараа удирдах боломжийг олгодог.

Мөн төлбөрийн хэрэгсэл, дижитал хэтэвчид хамгийн чухал үзүүлэлт болоод буй хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг Samsung Knox хамгаалалтын системээр дамжуулан өндөр түвшинд хамгаалдаг нь уг дижитал хэтэвчийн бас нэгэн давуу тал билээ. 

Ийнхүү Голомт банк харилцагчдадаа Samsung Pay-ээр төлбөр тооцоо гүйцэтгэх шинэ боломжийг нээж өгснөөр иргэд болон бизнес эрхлэгчдэд дижитал төлбөр тооцооны цогц орчин бүрдэж, Монгол Улсад төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо томоохон дижитал хэтэвчүүдээр хүртээмжтэй гүйцэтгэх боломжтой боллоо.  

Дэлхийн жишиг Монголын банк 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Голомт банкны эзэн Д. Баясгалангийн даалгавраар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар Голомт банк нь улсын Ардын банкыг авсан юм. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой
2026-07-31
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER:
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
2026-07-24

Jimbeau:
I’m making over $11k a month working part time. I kept hearing other people tell me how much money they can make online so I decided to look into it. Well, it was all true and has totally changed my life. This is what I do,................... Www.Payathome9.Com
2026-07-23