Баянгол дүүрэг “Ухаалаг Баянгол” хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюуны (AI) дата төвтэй болно
Монголын анхны NVIDIA NVL H200 GPU хурдасгуураар тоноглогдсон хиймэл оюуны (AI) дата төв ашиглалтанд ороход бэлэн болжээ.
Баянгол дүүрэг “Ухаалаг Баянгол” хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюуны (AI) дата төвтэй болно.
Тус дата төв нь NVIDIA-ийн Hopper архитектурт суурилсан NVL H200 GPU хурдасгуураар тоноглогдсон бөгөөд том хэлний загвар (LLM), генератив хиймэл оюун ухаан болон өндөр гүйцэтгэлтэй тооцооллын (HPC) ажлуудыг хөгжүүлэх, сургах, ажиллуулахад шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлж байна.
SMART2B дата төв ашиглалтад орсноор:
Монгол Улсад хариуцлагатай хиймэл оюуны хөгжлийг дэмжих үндэсний тооцооллын суурь бүрдэнэ.
Судалгаа, инноваци болон AI стартапуудын хөгжлийг дэмжих өндөр хүчин чадлын нөөц бий болно.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг илүү хурдан хөгжүүлж, нэвтрүүлэх боломжтой болно.
Монгол Улсын дижитал шилжилт, технологийн өрсөлдөх чадварыг шинэ түвшинд гаргахад бодит хувь нэмэр оруулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ