Хуулиас давсан зарим дүрэм журмуудыг хүчингүй болгож,30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлжээ

img

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгааг мэдээлэв. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, хуулиас давсан дүрэм журмыг цэгцлэх ажлын хэрэгжилтийн явцыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн байна. Мөн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрүүдийг салбар бүрээр ангилан судалж, зөвлөмж, удирдамж бүхий хугацаатай албан бичгийг нийт 131 захиргааны байгууллагад хүргүүлж, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг эрчимжүүлжээ. 

Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулсан бол 12 байгууллагын 28 дүрэм журмыг хүчингүй болгохоор ажиллаж байна. 

Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах, хуульд заагаагүй хязгаарлалтыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд судалгаа, дүн шинжилгээ хийж, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх ажлыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, тогтолцоог оновчтой болгох хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас судалгаа хийж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт мэдээлэл хүргүүлсэн байна. Цаашид Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 138 байгууллагын нийт 2,723 шийдвэрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөжээ. 

Энэхүү ажил нь төрийн үйл ажиллагааны давхардлыг арилгах, төсөв, нөөцийг илүү үр ашигтай зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-08-03