Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур 380В цахилгаанаар ажилладаг учраас унаж гэмтэхээс болгоомжлохыг анхааруулав

img

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурт насанд хүрсэн хүмүүс болон хүүхэд, тэжээвэр амьтанаа хэт ойртуулахгүй байхыг тухайн байгууллагын ажилтанууд анхаарууллаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн газрын усан оргилуур 2013 онд 289 м.кв талбайд байгуулагдсан бөгөөд тус усан оргилуурыг усаар хангадаг худаг өндөр хүчтэй тогоор ажилладаг гэдгийг хүүхдүүддээ хэлж, анхааруулж байхыг Цэцэрлэгт хүрээлэнгийн худгийн моторчин Н.Намнандорж санууллаа. Мөн тэрээр Усан оргилуурыг гурван ээлжээр өдөр бүр цаг тутамд цэвэрлэдэг ч иргэд хог ихээр хаядаг мөн хүүхэд болон тэжээвэр амьтадаа усан оргилуурт хэт ойртуулан сэрүүцүүлдэг нь живэх болон гэмтэх эрсдэл дагуулж байгааг анхаарууллаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ