Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина.
Тодруулбал иргэдийн мэддэгээр Агарта болон Марал аялал хотхоны дунд талаар хоёр эгнээ бүхий авто зам барих юм. Мөн хоёр талдаа явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг хийгдэнэ.
Тус чиглэлийн авто замыг өнөөдөр буюу долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр, босоо чиглэлийн туслах замыг барихад 700 сая төгрөгийг Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс зарцуулахаар баталжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ