Болдбаатарын Ариунзул өсвөрийн ДЭЛХИЙН АВАРГА болсон анхны Монгол тамирчин боллоо

img

 

Азербайжаны Баку хотноо Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ноос зохион байгуулж буй өсвөрийн буюу u17 хүртэлх насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д улсаа төлөөлөн 65 кг-ын жинд өрсөлдөж буй Болдбаатарын Ариунзул Казахстаны Айша Абдималикийг 4:0-ээр буулган авснаар u17 хүртэлх насанд дэлхийн аварга болсон анхны Монгол тамирчин боллоо. Энэ удаад таарсан энэхүү хоёр тамирчин өмнө нь 17 хүртэлх насны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-д учраа таарч байсан бөгөөд  Б.Ариунзул 11:2-оор илүүрхэж улмаар тус тэмцээнээс хүрэл медаль хүртэх замаа засаж байсан түүхтэй. 

Б.Ариунзул энэ удаад эхний даваанд Украины Ирына Бухтинаг 5:0-ээр ялж, мөн шөвгийн наймд Узбекистаны Шахзода Азимоварг 11:0-ээр оноогоор цэвэр, хагас шигшээд Беларусийн Палина Брахинетсийг 7:1-ээр тус тус ялж аваргын төлөө өрсөлдөж ийнхүү Дэлхийн аварга цолыг хүртлээ.

 

Энэ жинд хүрэл медалийг Молдавын Маргарита Лисита, Беларусийн Палина Брахинетс нар хүртлээ. 

Одоогоор охидын ангилалд багийн дүнгээр Украинчууд тэргүүлж буй. Тэд аль ч жинд аваргалж амжаагүй ч багаараа жигд оролцсон тул 69 оноогоор бусдыгаа манлайлж байгаа бол араас нь АНУ хоёр жинд алт авснаар 67 оноо, нэг жинд түрүүлсэн үзүүлэлтээр Япон 55 оноогоор жагсаж буй.

Тэдний араас Энэтхэг 52 оноогоор дөрөвдүгээрт жагссан бол Б.Ариунзулын 25 оноог нэмэрлээд Монголын баг 39 оноогоор тавдугаарт бичигдэж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-08-03
BarbaraLMayorga:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... https://www.work27.info
2026-08-01