Испанийн эрх баригчид Сеута хотод цэргүүд оруулахаар болжээ
Испанийн эрх баригчид Мароккогийн хойд эрэгт байрлах Испанийн эзэмшлийн Сеута хотод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тус хотод цэргийн хүч оруулахаар болжээ.Эх газрын Испаниас Гибралтарын хоолойгоор тусгаарлагдсан Сеута хот руу сүүлийн 2 долоо хоногт 2000 орчим хууль бус цагаачид нэвтэрчээ. Тэдгээрийн дийлэнх нь Сеута хотын эрэгт хийлдэг завь, цагариг зэргийн тусламжтай хүрч, үлдсэн нь Мароккогийн хилээр дамжин орж ирсэн байна.
Сеута хотын дарга Хуан Хесус Вивасын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд Сеутаг зорих цагаачдын урсгал огцом нэмэгдэж, тус хотод хүмүүнлэгийн болон нийгмийн онц байдал үүссэн аж. 85 мянган хүн амтай Сеута нь Хойд Африкт байрлах Испанийн эзэмшлийн хоёр нутгийн нэг бөгөөд Африкийг Европын холбооны хилтэй хуурай газраар холбодог цорын ганц нутаг юм.
2021 онд тус хотод хэдхэн өдрийн дотор 10 мянга орчим хууль бус цагаачид нэвтэрч, цагаачлалын ноцтой хямрал нүүрлэж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ