ОХУ шатахууны экспортын түр хоригоо 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгажээ

img

 

ОХУ-ын засгийн газар шатахууны экспортын түр хоригоо 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Түүнээс гадна дизель түлш, усан онгоцны түлш, газойлын экспортод тогтоосон хоригоо ирэх 9-р сарын 1 хүртэл сунгасан байна.Нөгөө талаас ОХУ-ын засгийн газар засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, гадаадын улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор шатахуун экспортлохыг зөвшөөрч байгаа аж.

Украины ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон газрын тосны дэд бүтцүүдэд үзүүлж буй цохилтуудын улмаас ОХУ шатахууны хомсдолд ороод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Москва БНХАУ, Казахстан, Беларус зэрэг улс орнуудаас  шатахуун импортолж байгаа юм.  Зургаадугаар сарын 1-ээс 25-ны хооронд зөвхөн Беларус улс л гэхэд ОХУ-д 141 мянган тонн бензин экспортлоод байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ