ОХУ-аас 97ш вагон шатахуун орж ирснийг ШТС-ууд руу шуурхай тээвэрлэж байна

img

 

ОХУ-аас ойрын өдрүүдэд орж ирсэн түлш, шатахууны мэдээллийг Ашигт Малтмал, Газрын Тосны Газраас танилцууллаа.

Тодруулбал Сүхбаатар боомтоор 2026 оны долоодугаар сарын 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн Аи-92 автобензин, наймдугаар сарын 1-ний өдөр 22 вагон буюу 1,364 тонн нийт 63 вагон буюу 3,824 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын хоёр өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.

Эдгээр вагоны буух өртөөд буюу Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэсэн ба агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн Шатахуун Түгээх Станцууд руу тасралтгүй ачиж байна.

Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 2-ны өдөр 34 вагон буюу 2,100 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Рашаант өртөөнд байрлах агуулахад буулгах ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага, ААН-үүд хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байгааг Ашигт Малтмал, Газрын Тосны Газрыг зүгээс онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-08-03
ОХУ шатахуунаа МУд хэвийн нийлүүлж байгаа ш дээ ? ШТС н хурган дарга нараа шалга ? Гадуур маш их зарж шаглаж байна шүү ?????
2026-08-02