Япон улс газар хөдлөлтийн үеэр нурсан худалдааны төвд явуулж байсан аврах ажиллагааг зогсоолоо

img

 

Японы эрх баригчид уг гамшгийн нэг төв болсон Кашима хотын Aeon Mall худалдааны төвд олон хоног үргэлжилсэн аврах ажиллагаагаа зогсоож байгааг Бямба гарагт зарласан байна.

Уг төв газар хөдлөлтөд нураагүй бөгөөд 3,000 орчим үйлчлүүлэгчийг нүүлгэн шилжүүлсний дараа алдагдсан хий дэлбэрсний улмаас хоёрдугаар давхар нь нурсан юм.

Энэ үеэр дотор нь байсан ажилчид нурангид дарагдсан байна.

Өнгөрсөн тав хоногийн хугацаанд аврагчид амьд үлдсэн таван хүнийг, бас долоон хүний цогцсыг гаргажээ.

Бямба гарагт албаныхан сураггүй болсон бүх хүмүүсийг ямар нэг байдлаар олж, нурангиас гаргасан гэж үзээд аврах ажиллагааг зогсоосон байна.

Газар хөдлөлтийн үеэр Күмамото мужид сураггүй алга болсон нийт хүмүүсийн тоо тодорхой болоогүй, худалдааны төвөөс бусад хэсэгт хэдэн мянган цэрэг, цагдаа, аврагч оролцсон эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Бямба гарагт болсон засгийн газрын ажлын хэсгийн хуралдааны үеэр ерөнхий сайд Санае Такаичи хэнийг ч нуранги дор үлдээхгүй байхыг аврагчдад уриалжээ.

Гамшгийн өөр нэг төв болох Күмамото мужийн Яцүширо хотын Nippon Paper цаасны үйлдвэрийн яндан нурахад 11 ажилчин дарагдсан. Тэднээс ес нь амь үрэгдэж, хоёр хүн аврагджээ.

Газар хөдлөлтийн улмаас тус мужид нийт 103 хүн бэртэж, гэмтсэн тухай албаныхан мэдээлж байна.

Одоогоор Күмамото мужийн гол бэрхшээл нь ундны ус, цахилгаан хангамжгүй болсон 70,000 орчим өрхийн иргэдийг агаарын хэт халалттай холбоотой өвчлөлөөс хэрхэн хамгаалах асуудал болжээ.

Бямба гарагт мужийн төвд агаарын температур Цельсийн 36.6 хэм хүрснийг Японы цаг уурын алба мэдээлсэн юм.

Нийт 9,000 гаруй хүн сургуулийн спорт заал, анги танхим зэрэг байруудад толгой хоргодож байна.

Өөр олон хүн хотын авто зогсоолууд болон гэрийнхээ гадаа автомашинд хоног өнгөрүүлж байгаа юм.

Бямба гарагийн байдлаар 180 гаруй амины орон сууц бүрэн нурж, 3,500 орчим барилга гэмтсэнээс 20 нь ноцтой гэмтсэнийг Күмамото мужийн захиргаа мэдээлжээ. Гэмтсэн барилгын тоо Баасан гарагт мэдээлж байснаас бараг хоёр дахин өссөн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-08-03