Москвагийн шүүх Борис Немцовын охин болох Жанна Немцоваг баривчлах захирамж гаргажээ

img

 

Москвагийн шүүх Кремлийн бодлогыг шүүмжлэгч агсан Борис Немцовын охин Жанна Немцоваг баривчлах захирамж гаргажээ.

Немцоваг хориглогдсон байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутгасан байна. Ийм гэмт хэрэг дээд тал нь зургаан жилийн хорих ялтай байдаг.

Сүүлийн хэдэн жил Европт амьдарч байгаа Немцова нь Германд төвтэй Борис Немцовын нэрэмжит Эрх Чөлөөний Сангийн үүсгэн байгуулагч юм. Тус сангийн үйл ажиллагааг Оросын эрх баригчид 2024 онд нутаг дэвсгэртээ хориглож байжээ.

Москвагийн Замоскворецкий дүүргийн шүүх түүнийг ОХУ-д шилжүүлэн өгсөн тохиолдолд үйлдсэн гэмт хэргийг нь шүүх хүртэл хоёр сарын хугацаанд саатуулах захирамж гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Немцова сошиал хуудсандаа “Би алдартай болжээ” хэмээн бичсэн байв.

Борис Ельциний залгамжлагч болох хүн гэгддэг байсан Борис Немцов сүүлд Путиний хамгийн хүчтэй өрсөлдөгч болж байжээ.

Тэрбээр 2015 оны хоёрдугаар сард Кремлийн ойролцоо буудуулж алагдсан юм.

Немцовын аллагын хэргээр таван хүн яллагдсан боловч гол зохион байгуулагчид нь шийтгэлгүй өнгөрсөн гэж гэр бүл, дэмжигчид нь үздэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-08-03