КОП-17 бага хурал зохиогдох байгууламжуудын барилга угсралтын ажил 90%-д хүрчээ

img

 

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал болох КОП-17 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Өнөөдрийн байдлаар 4,700 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд буй тус бага хуралд зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ Зуун айл худалдааны төвийн урд томоохон байгууламж барьж байгаа билээ. 

КОП-17 бага хурал "Цэнхэр бүс", "Ногоон бүс" гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж зохион байгуулагдана. Бага хурлын хамгийн чухал хэсгүүд "Цэнхэр бүс"-д үргэлжилж, өдөрт дунджаар 2-3 мянган хүн цуглах юм. Наймдугаар сарын 23, 24-нд гол арга хэмжээнүүд болно. 

"Цэнхэр бүс"-д A, B, C, D гэсэн үндсэн дөрвөн томоохон байгууламж баригдаад байгаа бөгөөд КОП-17-д албан ёсны мандаттай хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн ажлаа явуулах гол хэсэг юм. Дөрвөн байгууламж тус бүрдээ 50-10 хүний багтаамжтай нийт 30 гаруй хурлын өрөөтэй.

Тус хурлын өрөөнүүдэд 12 өдрийн турш нийтдээ 350 гаруй томоохон хурал, зөвлөгөөн болно. Энэ үеэр цөлжилт болон газрын доройтолтой тэмцэх, сайн туршлагуудыг хэлэлцэнэ.

Тэгвэл тус хурлыг зохион байгуулахүндсэн барилга байгууламжуудын барилгын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрсэн байна. Одоогоор агааржуулалтын хоолойг суурилуулах ажил үлдээд байгаа бөгөөд дотор талын өрөө хуваалт, интерьер, хурлын тайз дэлгэцийн угсралтын ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн өргөн чөлөө, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлууд 80 хувьд хүрсэн. Үндсэн барилгын ажил дуусаж техникүүд гарсны дараа голын өргөн чөлөө дээр ногоон байгууламж, сандал ширээ байрлуулах ажлууд давхар хийгдэхээр болжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-08-03