Олон улсын Логик олимпиадад манай улсын баг 2-р байр эзэллээ

img

 

Стэнфордын их сургуулиас зохион байгуулдаг Олон улсын Логик олимпиад (International Logic Olympiad)-ын Дэлхийн финалын Дунд ангийн ангилалд Монгол Улсын төлөөлөл Орчлон сургуулийн 7-р ангийн сурагч Л.Арин багаараа өрсөлдөн 2-р байр эзэллээ.

АНУ-ын Стэнфордын их сургуульд 2026 оны 7-р сарын 1–3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус финалд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 60 гаруй шилдэг оролцогчид өрсөлдсөн.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон Л.Арин дэлхийн шилдэг оролцогчидтой амжилттай өрсөлдөн энэхүү бахархам амжилтыг үзүүлж, Монголын сурагчдын логик сэтгэлгээ, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дахин нотоллоо.

Л.Арин болон түүний гэр бүл, багш нарт халуун баяр хүргэж, цаашдын сурлага, олимпиадын замналд нь улам өндөр амжилт хүсье!

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BarbaraLMayorga:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... https://www.work27.info
2026-08-05
Цэрэнчимэд:
Маш ухаалаг даруухан сайн хүү Ариндаа цаашдынх нь сурлаганд нь амжилт хүсье.Дэлхийн хэмжээний хүн болжээ.
2026-08-05