БНСУ-аас нийт шатахууны хэрэглээнийхээ 20 орчим хувийг нөөцлөх боломжтой боллоо
Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийсэн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Харин БНХАУ шатахуунаа ОХУ-аас шатахуун авч байгаагаас хоёр дахин өндөр үнээр санал болгож байгаа бөгөөд нэг литр АИ-95 автобензин 5,600 төгрөгийн өөрийн өртөгтэйгөөр нийлүүлнэ гэжээ.
Тэгвэл манай улс БНСУ-аас шатахууны нийт хэрэглээнийхээ 20 орчим хувийг нөөцөлж аавах боломжтой болсон ба тус улсын дөрвөн үйлдвэрлэгчидтэй уулзаж үнэ тарифаа тохируулах ажлуудыг хийж байна.Өмнө нь БНСУ болон Сингапур улсаас шатахуун авч байсан ч хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн гэж салбарын сайп онцоллоо.
Мөн тэрээр ирэх оны энэ үеэр хоёр сарын нөөц хадгалдаг савтай болох ажлыг эрчимжүүлсэн бөгөөд дотоодын нефтийн үйлдвэрийн ажил ч 24 цаг тасралтгүй үргэлжилж байгаа аж. Уг үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд Петро Чайна компанитай хэлцэл хийсэн байна. Үүний үр дүнд 14 газрын тосны хайгуулын талбай зарлажээ. Иймд газрын тосны хайгуул эрчимжих байх гэсэн хүлээлттэй байна гэв.
Мөн шаардлага хангасан жижиг оврын үйлдвэрүүдийг зөвшөөрөх ба хууль дүрмийн дагуу хүсэлтээ тавьсан бүх зөвшөөрлийг маш хурдтайгаар шийдвэрлэнэ гэдгийг онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ