Ирэх есдүгээр сард 2027 оны төсвийн төсөлтэй хамт 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина

img

 

2026 оны төсвийг тодотгох асуудлыг хэлэлцсэн асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхан "2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлого 14.6 их наяд төгрөг, зарлага 16.7 их наяд төгрөг байна. Урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ байдлаараа оны эцэст цалин тэтгэврээ тавих, төрөөс санхүүжүүлэх зардал дээр доголдол үүсэж болзошгүй учраас Засгийн газар зардлуудыг эрэмбэлж, хэмнэнэ гэж мэдэгдлээ.

Улсын төсвийн алдагдал үүссэн шалтгаан нь 2026 онд авах ёстой байсан татварыг 2025 онд урьдчилж аваад хэрэглэчихсэн. Энд нэг их наяд төгрөгийн алдагдал үүссэн. Мөн тавдугаар сард багш, эмч нарын цалингийн зөрүүг арилгахын тулд 820 тэрбум төгрөгийн алдагдал үүсгэсэн. 

Иймээс төрийн байгууллагуудын тэмдэглэлт ой, баярыг хойшлуулахаас гадна хэмнэж болох зардлуудыг үйл ажиллагаанаас нь хэмнэнэ. Төсөв тодотгох гол шалтгаан нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа. Түүнчлэн стратегийн хүнс нөөцлөхөд шаардлагатай арга хэмжээнд зарцуулах мөнгөн дүнг тодотголоороо оруулж ирнэ. Төсвийн тодотголыг есдүгээр сард 2027 оны төсвийн хуультай хамт Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барина. Бид зардлаа эрэмбэлж, хэмнэснээр эдийн засаг, төсвийн хямрал үүсэхээс сэргийлэх болно" гэлээ.

Стратегийн хүнс нөөцлөх арга хэмжээний тухайд тэрбээр "2027 оны хавар төв суурингийн газар улаанбуудай, хүнсний ногоо, махны хэрэгцээнд зориулж, нөөцлөхөд нийслэлтэй хамтран ажиллана. Мөн аж ахуйн нэгжүүдэд нөөц бүрдүүлэхэд нь зориулж эрчим хүчний тарифыг хөнгөлөх, стандартын шаардлага хангасан агуулах зоорь барихад нь зориулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бий болгохоор төсвийн тодотголдоо тусгана" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Silver Mercury:
Sell Prime Virgin Silver Liquid Mercury 99.999% we are ready to supply you with PureSilver Liquid Metallic Mercury 99.999% .We now have Pure Silver LiquidMetallic Mercury 99.999% in great quantities and 90% of our product is for exportation WhatsApp:+17202752971 WhatsApp: +13323212280 Telegram:Chemicaldrop_shop Wechat ID:CMO20261
2026-08-07
hovdiin zahchin urianhai bayduud adagiin hulgaichuud
2026-08-07
BarbaraLMayorga:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... https://www.work27.info
2026-08-06