КОП17-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ СҮҮЛИЙН ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЛОО.
Үндэсний хорооны 19-р хуралдаанаар Монгол Улсыг төлөөлөн КОП17-ын хэлэлцээрт оролцох 23 хэлэлцээрийг танилцуулж, хурлын үеэр ажиллах төрийн албан хаагчид, сайн дурын идэвхтнүүд, НҮБ-ын албан ёсны зургаан хэлний синхрон орчуулагчид, үйлчилгээний жолооч нар зэрэг зохион байгуулалтын баг бүрэлдэхүүний бэлэн байдлыг танилцууллаа.
Үндэсний хорооны зүгээс КОП17-ын бэлтгэл ажлыг хангахад хамтран ажилласан нийт байгууллага, албан хаагчид, сайн дурынханд талархал илэрхийлж, Монгол Улс олон улсын зочид, төлөөлөгчдөө хүлээн авах бэлтгэлээ ханган, КОП17-ыг амжилттай зохион байгуулахад бэлэн болсныг онцоллоо.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
#UNCCD #COP17Mongolia
СЭТГЭГДЭЛ БИЧИХ