Хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа

img

 

Эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн Цагдаагийн Алба-наас анхаарууллаа. 

Насанд хүрээгүй хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэн замын хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.2 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүүхдэд жолоог шилжүүлсэн эцэг, эх, асран хамгаалагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хүүхдийнхээ аюулгүй байдалд тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл жолоодох, ашиглах боломж олгохгүй байхыг анхааруулав. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jelly Judge:
CYBERNOX GREY HAT SECURITY Be Watchful. Be Ready. Be Safe. The digital danger landscape shifts every single day, and the most reliable shield is the one already standing before trouble arrives. CyberNox Grey Hat Security assists individuals and companies in guarding themselves through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. Where they can support you: Spot security flaws before cybercriminals can take advantage of them Fortify your online defenses Shield your systems, networks, and confidential data Build a safer and more durable digital future Follow the trail of cryptocurrency and digital assets Discover more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Find the Cracks. Fortify the Walls. Secure Your Digital Life.
2026-11-18