Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын бага хурал COP17 Улаанбаатар хотноо эхэллээ

img

 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр /2026.08.17/ Улаанбаатар хотноо эхэллээ.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурал наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачигтай холбоотой асуудал болон газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг бууруулах, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны асуудлыг хэлэлцэнэ.

COP17-д НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 талын төлөөлөгчид, Засгийн газар, бизнес, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл, залуус, уугуул иргэд, малчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцох юм.

Энэ удаагийн COP17 нь “Газраа сэргээе. Найдвараа сэргээе” уриан дор зохион байгуулагдаж байна. 

COP17-ын дээд түвшний уулзалтууд хурлын хоёр дахь долоо хоногт буюу наймдугаар сарын 24-26-нд болох бөгөөд сайд нарын түвшинд газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэртэй байдал болон санхүүжилтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ