МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.
Аянбекийн Амина – Гёте сургууль Алтан медаль хүртэж, Монгол Улсын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ.
Амжилттай оролцсон Норовсүрэнгийн Нараа – Шинэ-Эрин сургууль, Баясгалангийн Намуухан – Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Тэмүүлэнгийн Мичид – Хобби сургууль нартаа баяр хүргэе.
Монгол Улсын багийн ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар ажилласан байна.
Монголын баг, сурагчид, багш, дасгалжуулагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Монголын Газарзүйн Олимпиадын Хороо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ