250 САЯ АМ.ДОЛЛАРЫН НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) Улаанбаатар хотын ногоон шилжилт, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, "GGGI"-ийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лий нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод 250 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, ногоон төсөл, бүтээн байгуулалтад чиглүүлэх урьдчилсан гэрээг "COP17"-ын Хотын дарга нарын форумын үеэр үзэглэлээ.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь сүүлийн жил хагасын хугацаанд "GGGI"-тай хамтран Нийслэлд хэрэгжих боломжтой ногоон, тогтвортой төслүүдийг тодорхойлж, Олон Улсын хөрөнгө оруулагч болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудын шаардлагад нийцсэн төсөл болгон хөгжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн юм.
Хамтын ажиллагааны хүрээнд цэвэр дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуур, ногоон барилга, тогтвортой тээвэр, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон газрын тогтвортой менежментийн төслүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
#UBIM #GGGI #НийслэлийнНогоонСан #GreenFinance #GreenInvestment #COP17
СЭТГЭГДЭЛ БИЧИХ