БАЛБАД ҮЕРИЙН ГАМШИГ: 160 ХҮН АМИА АЛДАЖ, 400 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
Балбын хойд хэсэгт хүчтэй үер, хөрсний гулгалт болж, олон арван хүн амь насаа алдан, 400 гаруй хүн сураггүй болоод байна.
Үерийн улмаас зам, гүүр болон дэд бүтэц ихээхэн эвдэрч, зарим суурин газарт хүрэх боломжгүй болжээ. Аврах багийнхан гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мэргэжилтнүүдийн урьдчилсан мэдээллээр мөс, чулууны нуранги голын урсгалыг хаасны дараа ус гэнэт задран урссан байж болзошгүй байна.
Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирлын хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ