Манай улсад автомашины хөдөлгөөнөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал огцом нэмэгджээ
2026 оны эхний хагас жилийн мэдээлэл /Монгол Улсад/
Хүлэмжийн хийн ялгарал улс орнуудад 2026 оны эхний хагас жилд ямар түвшинд хүрснийг Climate TRACE судалгааны тайланд нийтэлжээ.
Тодруулбал хөдөө аж ахуй, барилга орон сууц, хог хаягдал, аж үйлдвэр, шатах түлш, зам тээврийн салбар, цахилгаан дулаан болон бусад хүчин зүйлээс үүдэлтэйгээр аль бүс нутагт хүлэмжийн хий нэмэгдэж байгааг нэгтгэн дүгнэсэн байна.
Тэгвэл "Хүлэмжийн хий" гэж юу вэ?
Хүлэмжийн хий нь усны уур, нүүрстөрөгч, метан, азотын исэл, азон болон фторт устөрөгчүүдээс бүрддэг. Байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөө нь дулааруулах үйл явц байдаг бөгөөд үүн дээр агаар мандал дахь хүлэмжийн хий нэмэгдсэнээр тэрхүү үйл явцыг улам эрчимжүүлж, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлдэг
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал хамгийн өндөр байсан гурван дэд салбар нь түлш, хөдөө аж ахуйн хөрснөөс үүдэлтэй бусад ялгарал, нүүрс олборлолт байжээ.
Түүнчлэн манай улсад зам тээврийн салбараас ялгаран гарах хүлэмжийн хий сүүлийн жилүүдэд нэмэгдэх болов. Тодруулбал өмнөх оны мөн үеэс 117,853 тонн CO2e-ээр буюу 3.4 хувиар нэмэгдсэн байна.
Нийслэл болон орон нутагт:
- Улаанбаатар 17.52 сая тонн
- Өмнөговь 10.38 сая тонн
- Төв аймаг 4.06 сая тонн
- Сэлэнгэ аймаг 2.96 сая тонн CO2e ялгарч, бусад аймагтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал их ажиглагджээ.
Голлон нөлөөлсөн салбар:
- Улаанбаатарт аж үйлдвэр, зам тээвэр
- Өмнөговьд шатах түлш
- Дорноговь шатах түлш, аж үйлдвэр
- Сэлэнгэ аймагт аж үйлдвэр
Хүлэмжийн хийн ялгарал багассан:
- Хэнтий аймагт
- Архангай аймагт
- Дорнод аймагт зам тээвэр, ой хээрийн түймэр буурсантай холбоотой байна.
Улаанбаатар хотод аж үйлдвэр, зам тээврийн салбараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал хамгийн их байгааг дээр дурдсан билээ.
Тэгвэл манай улс 2015-2025 онд 718,190 ширхэг суудлын автомашин, 215,065 ширхэг ачааны автомашин импортолсон байдаг. Түүнчлэн 14,779 ширхэг нийтийн тээврийн моторт хэрэгсэл импортолсныг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ