АНУ Венесуэлийн 65 тэрбум баррель газрын тосны нөөцийг хяналтдаа авах түүхэн тохиролцоонд хүрснийг Трамп зарлав
Венесуэлийн 65 тэрбум баррель газрын тосны батлагдсан нөөцийг АНУ-ын хяналтад авах гэрээг байгуулснаа ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлаж, үүнийгээ “түүхэн тохиролцоо” гэж магтсан байна.
Тэрбээр энэхүү гэрээ нь Америкийн газрын тосны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, “Америкчуудын худалдаж авдаг бензин шатахууны үнийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах” ач холбогдолтойг онцолжээ.
Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес уг гэрээ улс орных нь эдийн засгийн сэргэлтэд чухал ач холбогдолтойг сайшаасан байна.
Ираны дайнтай холбоотой АНУ-ын дотоод зах зээлийн бензин шатахууны үнийн өсөлт Трампын засаг захиргаанд хүнд дарамт учруулж байгаа. Арваннэгдүгээр сарын Конгрессын сонгууль ойртож байгаа нь Трампыг улам бүр шахаанд оруулж байна.
Энэ оны эхээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах тусгай ажиллагаа явуулахдаа Трамп тус улсын газрын тосны нөөцийг ашиглахаа амлаж байсан.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио газрын тосны гэрээг “Америк болон Венесуэлийн ард түмний хувьд асар том ялалт” гэж магтжээ.
“Венесуэлийн ард түмний хувьд энэ гэрээ нь бараг $100 тэрбумын хөрөнгө оруулалт татаж, өндөр цалинтай мянга мянган ажлын байрыг бий болгож, эдийн засгийн сэргэлтэд нь түлхэц болох юм” гэж тэр мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ