МЕССИ АРГЕНТИНЫ ШИГШЭЭГ ОРХИЛОО 

img

 

Аргентины хөлбөмбөгийн домог Лионель Месси шигшээ багаасаа зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа.
39 настай Месси энэ шийдвэрээ наймдугаар сарын 31-нд өөрийн Instagram хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Тэрээр шийдвэр гаргах талаар 2026 оны ДАШТ-ий финалын дараа нухацтай бодож эхэлсэн бөгөөд эцэст нь шигшээг орхихоор шийджээ.
Месси Аргентины шигшээд 207 тоглолтод оролцож, 125 гоол оруулсан нь улсынхаа дээд амжилт юм. Тэрээр 2021, 2024 оны Копа Америка болон 2022 оны ДАШТ-д Аргентиныг түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
Тэрээр 2026 оны ДАШТ-ий финалд Испанид 0:1-ээр хожигдсон Аргентины багийг ахлан тоглосон нь шигшээ дэх түүний сүүлчийн тоглолт болжээ.
Месси Аргентины шигшээтэй хийсэн 21 жилийн түүхээ өндөрлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ