ЧУУЛГАН ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАНА
Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-ноос хуралдуулахаар бэлтгэж байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хэлэлцэн батлах төлөвтэй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, ээлжит бус чуулганаар хамгийн түрүүнд энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг өмнө нь тавьсан. Тус бүлгийн зүгээс төсөвтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Харин Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 20-нд 2026 оны улсын төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Ийнхүү төсвийн тодотголын асуудал улс төрийн хүрээнд анхаарлын төвд байгаа энэ үед УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тов яригдаж эхэллээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр ээлжит бус чуулганы албан ёсны тов болон хэлэлцэх асуудлын дараалал эцэслэн тодорхой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ