С.МОЛОР-ЭРДЭНИЙГ ТАГНУУЛААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ?

img

 

Философич С.Молор-Эрдэнийн нэг жилийн өмнө “Томоко” YouTube хуудсанд өгсөн ярилцлагатай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд улс төр, хууль зүйн хүрээнд хүчтэй яригдаж эхэллээ.

Олон нийтэд тарсан мэдээллээр түүнийг Монгол Улсын түүх, үндэс угсаа, Чингис хааны түүхэн хамаарал зэрэг асуудлаар хэлсэн байр суурь нь Монголын түүх, өв соёлыг гуйвуулсан, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд халдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

Гэхдээ энд хамгийн анхаарал татах зүйл нь С.Молор-Эрдэнийг яг ямар гэмт хэргийн шинжтэйгээр шалгаж байгаа нь одоогоор нийтэд тодорхой болоогүй байгаа явдал юм.

“Худал мэдээлэл тараасан” гэдэг үндэслэл өөрөө хангалттай юу?

Сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлыг татсан “худал мэдээлэл тараах” буюу Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл энэ хэрэгт шууд хамаарах эсэх асуудал эндээс гарч ирнэ. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл хүчингүй болсон талаар УИХ 2026 оны гуравдугаар сард мэдээлсэн. Тус зүйл нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараахыг гэмт хэрэгт тооцож байсан юм.

Тиймээс С.Молор-Эрдэнийн ярилцлагад “илт худал мэдээлэл байна” гэх дүгнэлт хийлээ ч түүнийг зөвхөн энэ үндэслэлээр эрүүгийн хэрэгт татах боломжтой эсэх нь тусдаа эрх зүйн асуудал болж байна. Харин Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг тусгайлан зохицуулсан байдаг. Тухайлбал, 19.9 дүгээр зүйлд үндэсний эв нэгдлийг бусниулахтай холбоотой үйлдлийг тодорхойлсон бөгөөд хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин, үзэл бодлоор нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан зэрэг үйлдлийг зохион байгуулсан байх, Харин 19.1 дүгээр зүйл буюу “эх орноосоо урвах” гэдэг нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах зорилгоор дайны болон түүнтэй адил нөхцөлд дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан үйлдлийг хамааруулдаг байна.

Өөрөөр хэлбэл Монголын түүхийн талаар маргаантай, уламжлалт ойлголтоос зөрсөн байр суурь илэрхийлсэн нь өөрөө автоматаар дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүн болчихгүй. Тухайн этгээдийн хэлсэн үг, зорилго, үйлдлийн агуулга, учруулсан бодит хор уршиг болон хуулийн тодорхой шаардлагуудыг тус бүр тогтоох шаардлагатай бизээ.

Эрүүгийн хуульд ч гэм бурууг зөвхөн шүүхээр тогтоосон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зарчим туссан байна.

Нөгөө талд нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх бий

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэж заасан.

Мөн Үндсэн хуулийн 19.3-т хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн зарчим бий.

Ингэхээр С.Молор-Эрдэнийн хэлсэн зүйл бол хамгаалагдсан үзэл бодол уу, эсвэл хуулиар хориглосон тодорхой үйлдэл мөн үү? гэдэг дээр очиж байна.

Энэ ялгааг мөрдөн шалгах байгууллага, прокурор болон эцэст нь шүүх тогтоохоос бус олон нийтийн сүлжээний маргаан, улс төрийн мэдэгдлээр эцэслэх боломжгүй.

Яагаад нэг жилийн өмнөх ярилцлага өнөөдөр сөхөгдөв?

С.Молор-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, 22,474 санал буюу 19.5 хувийн санал авчээ. Тэрээр тухайн тойрогт гурван мандатын төлөө өрсөлдсөн бөгөөд сонгогдож чадаагүй байна.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд гарсан мэдээллүүдэд С.Молор-Эрдэнэ ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн гэх мэдээлэл ч гарсан. Иймээс түүний нэг жилийн өмнөх бичлэг яг энэ үед дахин сөхөгдсөн нь зөвхөн хууль зүйн асуудал уу, эсвэл улс төрийн тодорхой нөхцөлтэй давхацсан үйл явдал уу гэсэн асуултыг дагуулж байгаа юм.

С.Молор-Эрдэнэ үнэхээр улс төрийн “жинтэй” өрсөлдөгч мөн үү?

2024 оны сонгуулиар Хан-Уулд С.Молор-Эрдэнэ 22,474 санал авсан нь тухайн тойргийн нийт саналын 19.5 хувь байжээ. Энэ нь түүнийг улс төрийн огт нөлөөгүй хүн гэж хэлэхэд хангалтгүй боловч улсын хэмжээний сонгуульд ялалт байгуулах хэмжээний өргөн хүрээний дэмжлэгтэй гэдгийг шууд нотлох үзүүлэлт мөн биш. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан түүнийг нэг талаас бодит өрсөлдөгч гэж харж болох ч, нөгөө талаас намын нэр дэвшигчдийн дунд санал хуваах, улс төрийн тодорхой тоглолт хийх хүчин зүйл болох эсэхийг ч үгүйсгэх боломжгүй.

С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулж, улмаар цагдан хорих асуудлыг шүүхээр хэлэлцэх үү?

Хэрэв төр Монголын түүх, өв соёлын талаар худал, гуйвуулсан мэдээлэл түгээсэн гэж үзэж байгаа бол яг ямар мэдээлэл нь худал, ямар шинжээрээ хууль зөрчсөн, ямар хуулийн ямар зүйл, хэсэгт хамаарч байгаа, ямар бодит хор уршиг учирсан гэдгийг олон нийтэд ойлгомжтой тайлбарлах шаардлагатай.

Харин зөвхөн “Монголын түүхийг гутаасан”, “үндэсний аюулгүй байдалд халдсан” гэх ерөнхий тодорхойлолтоор хүнийг шалгах нь Үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй зайлшгүй огтлолцоно.

Нөгөө талд С.Молор-Эрдэнэ гэх хүн улс төрд орж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа бол түүний үзэл санаа, Монголын төр, түүх, үндэсний асуудлаарх байр суурийг сонгогчид өөрсдөө шүүн хэлэлцэх эрхтэй.

Асуудлын гол нь түүнийг улс төрийн өрсөлдөгч учраас шалгаж байна уу, эсвэл үнэхээр хууль зөрчсөн тодорхой үйлдэл бий юу гэдгийг нотлох явдал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more until I talked to a friend about it. She promised to speak to her husband, who happened to know a company specializing in recovering assets lost through fake investment companies. They gave me the contact for WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. After reaching out to them, they asked for all the necessary details about the investment and got to work. They kept giving me follow-up updates, and I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-09-12
WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
2026-09-06
нийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө ингэж хорьж яллаж болохгүй шүү дээ. Энэ хүн олон бодууштай олон өнцөг гаргаж ярьдаг. Чингис хаан, Монгол гэсэн нэр ч бас л бодууштай л өнцөг мөн. Яагаад оркууд их баярлаад байгааг ойлгохгүй бөйна. Боловсролтой хүн гадуурхагддаг нийгэм болжээ.
2026-09-04
Хүнийг үзэл бодлоо илнрхийлсний төлөө ингэж хорьж яллаж болохгүй шүү дээ. Энэ хүн олон бодууштай өнцөг гаргаж ярьдаг. Чингис хаан, Монгол гэсэн нэр ч бас л бодууштай л өнцөг мөн. Яагаад оркууд их баярлаад байгааг ойлгохгүй бөйна. Боловсротой хүн гадуурхагддаг нийгэм болжээ.
2026-09-04
Ийм хөлдүү нөхөр их сургуульд багшилж болохгүй. Социализмын орсын үед их Хааныг хориглодог байсан энэ хөлдүү Мо Эргүү яг тэр замаар хичээл заасан гэж бодхоор залуучуудaд олон жил буруу хичээл заажээ. Их сургуульд хичээл зааж болохгүй. Хориглох ёстой
2026-09-03
Эрүүл бус угаасаа:
Угаасаа М-Эрдэнэ Германы талаар юу ч мэдэхгүй. Хөлдүү гар. Зүүн Германд сурсан нь угаасаа шаардлага хангахгүй. Орост сурсан л гэсэн үг шүү дээ. Жинхэнэ хөгжил бол баруун Германд. Мань хун сурч дийлэхгүй болхоороо худлаа филасофь руу орсон байж таараа
2026-09-03
HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE:
HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
2026-09-02
HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE:
HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
2026-09-02